Ким Сае-Рон 2025 оны хоёрдугаар сард 24 настайдаа таалал төгссөн. 2000 онд төрсөн Ким Сае-Рон 2001 онд загвар өмсөгчөөр урлагийн гараагаа эхэлж, “Brand New Life”, “The Man From Nowhere”, “The Neighbours and A Girl at My Door” кинонуудаар дамжуулан алдар нэр нь өссөн. 2022 онд Сөүлийн Чондам-донг хотод согтуугаар машин жолоодож байхдаа осол гаргасан нь нийгмийн шүүмжлэл дагуулсан билээ.