Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Эрдэмтэд эрчим хүчний ирээдүйг өөрчилж чадах асар том зэсийн ордыг олжээ

Эрдэмтэд эрчим хүчний ирээдүйг өөрчилж чадах асар том зэсийн ордыг олжээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 26
Чили, Аргентины хилийн дагуу орших Фило-дель-Соль зэсийн ордыг дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг байж болзошгүй гэж үзэн судалж байгаа ажээ.
Энэ орд нь Андын нуруунд байрладаг, зэсийн асар их нөөцөөрөө алдартай Атакама цөлийн дагуу оршдог юм байна. АНУ-д төвтэй “Lundin Mining” компанийн мэдэгдэлд дурдсанаар, 13 сая тонн зэс, 907,000 килограмм (32 сая унц) алт, 18.6 сая килограмм (659 сая унц) мөнгөний нөөцтэй гэж таамаглажээ.
Нэмэлт хайгуулын 400 цооногоос цуглуулсан нөөцийн талаарх энэхүү баримт нь өмнө нь таамаглаж байснаас хамаагүй илүү юм. Гэхдээ цэрдийн галавын сүүл үед үүссэн анхны эрдэсжилт болох Андын нурууны энэ хэсгээс метал олборлох нь аль хэдийн эмзэг экосистемд сөргөөр нөлөөлөх болно гэдгийг судлаачид анхааруулж байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн