Статистик мэдээллээс үзэхэд
2021-2024 оны хооронд Монгол Улсад цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой нийт 887 осол, гэмтэл бүртгэгджээ. 2024 онд гэхэд л ийм төрлийн 532 осол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 93 хувь буюу 495 нь нийслэлд, 91.2 хувь нь буюу 485 тохиолдол ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.
Осолд өртсөн иргэдийн 67.1 хувь нь (357 хүн) эрэгтэй, 32.9 хувь нь (175 хүн) эмэгтэй байна. Эрэгтэйчүүдийн дунд 15-19 насныхан, эмэгтэйчүүдийн хувьд 5-9 насныхан хамгийн их өртсөн байна.
2024 онд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослоор 3 хүн амиа алдсан. Цахилгаан дугуйтай холбоотойгоор 17 эмэгтэй, 34 эрэгтэй онхолдсон бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагын мэдээлснээр хоёр хүн нас барсан. Эмнэлзүйн онош нь биеийн олон хэсгийн гэмтэл байсан. Мөн 50 эмэгтэй скүүтерт мөргүүлж гэмтсэн, нэг хүн амь насаа алдсан. Онош нь субдурал (тархины цус харвалт) байжээ.
Мопед, суррон, скүүтерээс унаж бэртсэн – 72.0% Автомашинд мөргүүлсэн – 17.5% Явган зорчигч скүүтерт мөргүүлсэн – 9.0% Цахилгаан тээврийн хэрэгсэлтэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн – 1.5%