Баклаврын түвшинд дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах зээлийн хугацааг өөрчилсөн. Хуучин 4-5 жилд олгодог байсан бол 2026 оноос шинэ журам хэрэгжих бөгөөд 2+2 хөтөлбөрөөр хэрэгжих юм. Хоёр жил нь эх орондоо, хоёр жил нь өөрийнхөө сурахыг хүссэн сургуульд сурсан иргэдэд олгоно.
Малчны нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургана. 10-аас дээш жил малчин хийсэн нэг хүүхдэд боловсролын зээл олгоно. Нэг гэр бүлийн нэг хүүхдийг үнэгүй сургана гэсэн хуучин заалтыг авсан. Магистар, докторын түвшний сургалтад илүү дэмжлэг үзүүлнэ. Буцаан төлөлт дээр уян хатан заалт оруулсан. 20 жилийн хугацаанд буцаан төлнө. Гадаадад суралцагсдын сонгон шалгаруулалтыг цахимаар хийнэ.