Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г "Chanel"-ийн цүнх авлига байдлаар хүлээн авсныг тогтоожээ

Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г "Chanel"-ийн цүнх авлига байдлаар хүлээн авсныг тогтоожээ
Нийтэлсэн 1 минутын өмнө
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи үнэтэй "Chanel"-ийн цүнх болон бусад үнэ бүхий бэлэг хүлээн авсан гэх асуудлаар мөрдөн шалгагдаж байна. Эдгээр бэлгийг Нэгдмэл сүмийн нөлөө бүхий хүмүүс төрийн дэмжлэг авах зорилготойгоор өгсөн байж болзошгүй гэж прокурорууд үзэж буй.
Ким Гон Хи цүнх авсан гэдгээ эрс үгүйсгэж, хэвлэл мэдээллийг гүтгэлэг тараасан хэмээн буруутгасан. Одоогоор хэрэг мөрдөн шалгах шатанд явагдаж байгаа бөгөөд үр дүн нь улс төрийн нөхцөл байдалд нөлөөлөх магадлалтай байна.
Хуулийн салбарын эх сурвалжийн мэдээлснээр Сөүл хотын Өмнөд дүүргийн прокурорын хамтарсан мөрдөн шалгах хэлтэс уг хэргийг шалгаж байгаа аж. Прокурорууд Жон Сун Бэ гэх Нэгдмэл сүмийн албан тушаалтнаас хүлээн авсан тансаг "Chanel"-ийн цүнхийг Ким Гон Хигийн нарийн бичгийн дарга хүлээн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж буй талаар мэдээлжээ. Тус сүмийн өөр нэгэн албан тушаалтан “Тэргүүн хатагтайд өгсөн тансаг цүнх бол Жон Сун Бэгийн бэлэг байсан” хэмээн мэдэгдсэн юм.
Прокуроруудын мэдээлж байгаагаар "Chanel"-ийн цүнхний гарал үүслийг шалгах явцад Ким Гон Хигийн нарийн бичгийн дарга уг цүнхийг өндөр үнэтэй өөр "Chanel"-ийн бүтээгдэхүүнээр сольсон нь тогтоогджээ. Мөн прокурорууд “Chanel” брэндийн Солонгос дахь төв байрыг нэгжиж, цүнхний цуврал дугаарыг олж аван, уг цүнх нь Нэгдмэл сүмээс худалдан авсан бараа мөн болохыг баталгаажуулсан байна.
Түүнчлэн прокуроруудын таамгаар дэлхийн асуудал хариуцсан захирал асан Юн нь Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг сонгогдоод удаагүй байхад тэргүүн хатагтай асан Ким Гон Хид 10 сая воны "Chanel"-ийн цүнх, 60 сая воны үнэтэй Grafsa алмаазан зүүлт, мөн Чун Сү-сам хандтай цайг бэлэглэсэн байна. Тэдгээр бэлгийн хариуд Юн нь Камбожид хэрэгжих хөгжлийн албан ёсны тусламжийн төсөлтэй холбоотой лобби хийхийг оролдсон байж болзошгүй гэж прокурорууд сэжиглэж байгаа ажээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн