АНУ-Хятадын технологийн хурцадмал байдал дахин ширүүсэж, Вашингтоноос “Huawei Technologies” компанийн чипүүдэд тавьсан хязгаарлалтыг мөрдүүлэхийн тулд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж заналхийлж, саяхан байгуулсан худалдааны эвлэрэл болон яриа хэлэлцээ бүтэлгүйтэж магадгүй нөхцөл байдал бий болоод байна.
АНУ-ын Худалдааны яамнаас “Дэлхийн хаана ч байсан “Huawei” хагас дамжуулагчийг ашиглах нь АНУ-ын тарифын бодлогыг зөрчиж байна” хэмээсэн. Трампын засаг захиргаа чиптэй холбоотой үйлдэл нь саяхан Женевт болсон худалдааны хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүйг Хятад улс анхааруулжээ.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон Азийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Кюнг-ва Кан хоёр мягмар гарагт болсон уулзалтын үеэр Хятад, АНУ хоёр юун түрүүнд Ази, Номхон далайн бүс нутагт эерэг оролцоог нэмэгдүүлэх замаар зөв зүйтэй арга замыг олохын төлөө ажиллах ёстой гэжээ. Энэ сарын эхээр Швейцарьт болсон өндөр түвшний яриа хэлэлцээний дараа хоёр улс харилцан тохиролцсон зарим тарифын хэрэгжих хугацааг 90 хоногийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсон.