АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа пүрэв гарагт Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг хүчингүй болгож, одоогийн гадаад оюутнуудыг бусад сургууль руу шилжихгүй бол хууль ёсны статусаа алдана хэмээн анхааруулжээ. Мөн энэ арга хэмжээг бусад их дээд сургуулиудад ч өргөтгөж болзошгүй байгаа аж.