Open iToim app
Спорт | 2 мин уншина

“Буруугүй” начин Б.Түвшинтөгсийн онцлох 8 баримт

“Буруугүй” начин Б.Түвшинтөгсийн онцлох 8 баримт
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Бөх сонирхогчдын дунд “Буруугүй” хэмээн дуулснаараа алдаршсан  "Булган Хангай" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Сод Монгол" группийн харьяат бөх Б.Түвшинтөгсийн онцлох 8 баримтыг хүргэж байна.
  1. 1997 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн.
  2. Б.Түвшинтөгс долоодугаар ангиасаа эхэлж бөхийн спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Түүний анхны багш нь Ц.Шийрэв.
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын 90 жилийн ойд түрүүлж анхны цолоо авсан. Үүний дараа 2016 онд Хишиг-Өндөр сумын наадамд түрүүлж, 2017 онд Дархан-Уул аймгийн наадамд шөвгөрч аймгийн харцага цолтой болсон. Түүнчлэн, 2019 онд Булган аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цолоор амжилтаа ахиулсан.
  4. Тэрээр 2022 онд 1024 бөхийн барилдаанд одтой сайхан наадаж улсын начин цолтон болсон. Ингэхдээ
Нэгийн даваанд Өмнөговь аймгийн начин Г.Пүрэвбаатартай,
Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн арслан Б.Отгонбаатартай,
Гурвын даваанд И.Ёндонсамбуутай, улсын начин
Дөрвийн даваанд улсын гарьд Ж.Бат- Эрдэнэтэй,
Тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг давсан.
  1. Хөл мэх түлхүү хийдэг бөгөөд мордох, хутгах, шахаж татах мэхээр даваагаа ахиулах нь бий. Б.Түвшинтөгс улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуугийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг..
  2. Тэрээр бага байхдаа улсын заан Б.Батмөнхийн барилдааныг үзэж, үлгэр дуурайлал авч өсжээ.
  3. Б.Түвшинтөгс начин спортоор гадна боловсролдоо анхаардаг. Тодруулбал, БХИС-ийг Барилга, замын машины ашиглалтын инженер мэргэжлээр  2019 онд төгссөн.
  4. Бөх сонирхогчид түүнийг заан цолтны эрэмбэтэй хэмээн итгэж хүлээдэг.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн