Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Я.Содбаатар: Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй

Я.Содбаатар: Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох хүсэлтэй өгөхтэй зэрэгцээд дараагийн Ерөнхий сайдын томилгооны асуудал яригдаад буй. Дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар яригдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайд болохгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрээр “Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа. Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье” гэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн