Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

25 редакцын Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа өнөөдөр дуусаж байна

25 редакцын Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа өнөөдөр дуусаж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 7 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбоотойгоор хараат бус, бие даасан редакцууд нэгдэж, энэ оны тавдугаар сарын 20-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлсэн билээ.
Шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтмол хугацаанд ямар нэг эвлүүлэггүй, олон нийтэд нээлттэй, шууд ярилцлага өгдөг байх, энэхүү үйл ажиллагааг албажуулах зорилгоор “Ерөнхий сайдын мэдээлэл өгөх журам”-ыг боловсруулж, хэрэгжүүлэх тухай тусгасан юм.
Тэгвэл албан бичигт дурдсан хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.
Иймээс гүйцэтгэх засаглалыг 5 жил удирдсан Ерөнхий сайдын хувиар ХМХ-ээр дамжуулан ил тод, нээлттэй мэдээлэл өгөхийг дахин шаардаж байна.
Мэдээллийг хязгаарлан, мэдээллийн урсгалыг цөөн ХМХ-д мэдээллээ өгдөг, ялгаварласан байж болзошгүй үйлдлүүдийг цааш даамжруулахгүйн тулд нээлттэй засаглахыг бид уриалсан билээ.
Иймээс ардчилсан улсад ЗГ тэргүүн ХМХ-ээр дамжуулан олон нийтэд хандан мэдээллээ цаг тухайд нь хүргэдэг, нээлттэй ажилладаг зарчмын шаардлагыг хүлээн авч  ЗГХЭГ-т хүргүүлсэн албан бичигт дариу хариу өгөхийг шаардлага хүргүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд сануулж байна. Үүнд:

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн