Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Хятад улс сансарт анхны аварга том суперкомпьютерийн сүлжээ байгуулж эхэллээ

Хятад улс сансарт анхны аварга том суперкомпьютерийн сүлжээ байгуулж эхэллээ
Нийтэлсэн 2 минутын өмнө
Сансар бол Хятад, АНУ-ын өрсөлдөөний газар болж байна. Учир нь, Хятад улс сансарт анхны аварга том суперкомпьютерийн сүлжээ байгуулж эхлээд байгаа аж. Компьютерийн сүлжээг сансарт байрлуулах нь харилцаа холбоонд ашиглахаас гадна дэлхийтэй холбогдоход чухал нөлөөтэй. БНХАУ-ын төлөвлөж буй хиймэл дагуулын орд нь сүлжээг  хязгаарлалтгүйгээр ажиллуулах боломж олгох аж. Энэ нь дэлхий дээр суурилсан тооцоололд шаардагдах өндөр өртөгтэй хөргөлтийн системүүдийг хэрэглээнээс халах боломж олгох юм байна.
Шинэ сүлжээ нь Хятад, АНУ-ын хиймэл оюун ухааны уралдаан эрчимжиж байгааг харуулж байна. Энэ сарын 14-ний өдөр Хятадын умард нутгийн Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс “Long March 2D” пуужингаар 12 хиймэл дагуул хөөргөсөн талаар Хятадын төрийн өмчит сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорац мэдэгджээ.
Шинжлэх ухаан, технологийн яамны албан ёсны сонин болох хятад хэл дээрх “ST daily” сонинд мэдээлснээр, 2800 хиймэл дагуулыг нэг компьютерийн сүлжээнд лазераар холбох төлөвлөгөөтэй байгаа тухай бичжээ.
Харвардын их сургуулийн Жонатан МакДауэлл "South China Morning Post"-т сонинд "Орбитын дата төвүүд нарны эрчим хүчийг ашиглаж, дулаанаа сансарт цацаж, эрчим хүчний хэрэгцээг хангаж байна.  Хятадын хөөргөсөн нь сүлжээний хэсгийн анхны томоохон  туршилт юм" гэжээ. Хятад улс сансрын технологи, өндөр хурдны тооцоолол, хиймэл оюун ухаанаар АНУ-ыг гүйцэхээр зорьж байгаа тул судалгаагаа эрчимжүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Newsweek.com
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн