NBA-гийн дорнод бүсийн финалын эхний тоглолт Нью-Йорк Никс болон Индиана Пэйсерс багуудын хооронд Мэдисон Сквер Гарденд болж, Индиана Пэйсерс нэмэлт цагт ялалт байгууллаа.
Тоглолтын турш Никс баг илүүрхэж, гуравдугаар үед 90-87 харьцаатай тэргүүлж байсан ч, сүүлийн үед хяналтаа алдсан байна. Пэйсерсийн холбогч Тайрис Халибёртон дөрөвдүгээр үеийн шийдвэрлэх мөчид гурвын зайнаас шидэж оноо тэнцүүлсэн бөгөөд энэ нь тоглолтыг нэмэлт цагт хүргэсэн юм. Улмаар нэмэлт цагт Пэйсерс баг илүү тоглолт үзүүлж, Никс багийг 138-135 харьцаатайгаар буулган авч цувралд 1-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.
Цувралын хоёр дахь тоглолт мөн Мэдисон Сквер Гарденд таван сарын 24-нд болох хуваарьтай.