Open iToim app
Спорт | 1 мин уншина

The MongolZ “IEM Dallas 2025” тэмцээний A хэсгээс хоёроор гарлаа

The MongolZ “IEM Dallas 2025” тэмцээний A хэсгээс хоёроор гарлаа
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж буй “Intel Extreme Masters (IEM) Dallas 2025” тэмцээний хүрээнд Монголын The MongolZ баг Европын шилдэг багуудын нэг болох Team Vitality-тай хэсгийн дээд шатны финалд тулж, 1:2 харьцаатай ялагдал хүлээлээ.
The MongolZ өөрсдийн сонгосон “Inferno map” дээр эхний хагасыг 4:8 харьцаатайгаар дуусгаж, хоёрдугаар хагасд 6 раунд авч, нийт 10:13 харьцаатайгаар ялагдсан. Харин эсрэг багийн сонгосон “Nuke  map” The MongolZ баг хүчтэй тоглолт үзүүлж, 13:7 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Шийдвэрлэх “Mirage map” дээр эхний хагас 7:5 харьцаатай The MongolZ-ийн давуу байдалтайгаар өндөрлөсөн ч, хоёрдугаар хагасд Vitality баг 8 раунд авч, нийт 13:11 харьцаатайгаар ялалт байгуулсан.
Энэхүү тоглолтын үр дүнд Team Vitality баг шууд хагас шигшээд шалгарсан бол The MongolZ баг шөвгийн 8-д өрсөлдөх эрхээ авсан.
Б.Өсөхбаяр нь 2025 оноос iToim.mn сайтад ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн IV түвшинд суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн