Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр "Эхлэл брэнд" ХХК худалдан авсан юм.