МАН Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. МАН-ын V Бага хурлын 2024 оны долдугаар сарын 5 өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай гэжээ.