Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

ХАСЫН ХҮЛЭГҮҮД АЗИЙН АВАРГА БОЛОХ УУ

ХАСЫН ХҮЛЭГҮҮД АЗИЙН АВАРГА БОЛОХ УУ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 22
Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн хэсгийн тоглолтуудаа 6-0 амжилттай дуусгасан Хасын Хүлэгүүд баг зүүн Азийн аваргуудын лигийн тэмцээнд аваргын цомыг хүртэхэд тун ойрхон байгаа билээ.
Азийн аваргуудын лиг буюу Basketball Champions League Asia (BCL Asia) нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны албан ёсны тэмцээн бөгөөд тивийн хамгийн шилдэг клубүүдийг тодруулах шаталсан системтэй аваргын өрсөлдөөн юм. Тус тэмцээнд Азийн дөрвөн мэргэжлийн лигийн аваргууд (Япон, БНСУ, БНХАУ, Филиппин), Баруун бүсийн “FIBA West Asia Super League”-ийн шилдэг хоёр баг болон Зүүн бүсийн урьдчилсан шат болох BCL Asia – East тэмцээнээс шалгарсан хоёр баг оролцдог.
undefined
BCL Asia – East 2025 тэмцээний хэсгийн тоглолтууд энэ тавдугаар сард Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. А хэсгээс Тайванийн "Taoyuan Pauian Pilots" эхний байраар, Индонезийн "Pelita Jaya" хоёрдугаар байраар шалгарсан бол, В хэсгийг Монгол Улсын "Хасын Хүлэгүүд" тэргүүлж, Тайванийн "New Taipei Kings" баг удаалсан байна.
Ингэснээр шөвгийн дөрвөн багийн бүрэлдэхүүн:
●     Taoyuan Pauian Pilots (Тайвань)
●     Pelita Jaya (Индонези)
●     Хасын Хүлэгүүд (Монгол)
●     New Taipei Kings (Тайвань) нар тодорч, финалын шатны оноолт хийгдсэн байна.
Тэмцээний шөвгийн дөрвөөс шалгарсан хоёр баг BCL Asia-ийн үндсэн шатанд шалгарах бөгөөд тэнд тэд Баруун бүс болон мэргэжлийн лигийн аваргуудтай өрсөлдөх эрхээ баталгаажуулах юм.
Манай улсын төлөөлөл болсон “Хасын Хүлэгүүд” баг шөвгийн дөрөвт Индонезийн "Pelita Jaya" багтай оноолт таарч, 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр эх орондоо M банк аренад ээлжит тоглолтоо хийхээр болоод байна.
Тавдугаарсарын 30, 31-ний өдрүүдэд болох энэхүү тэмцээнд хүрэлцэн ирж монгол багаа дэмжихийг уриалж байна. Тоглолтын тасалбарыг албан ёсны тасалбар борлуулагч www.shoppy.mn-с аваарай.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн