Open iToim app
Спорт | 1 мин уншина

“The MongolZ” баг “IEM Dallas 2025” тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

“The MongolZ” баг “IEM Dallas 2025” тэмцээний хасагдах шатанд шалгарлаа
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Цахим спортын CS2 төрлийн Америкийн Даллас хотноо болж байгаа “IEM Dallas 2025” тэмцээний тоглолтууд үргэлжилсээр байна.
Өнөөдөр “The MongolZ” баг тус тэмцээний хоёр дахь тоглолтондоо “G2 Esports” багтай учраа тааран 2-0 харьцаатай хожиж, плэй-оффт шалгарлаа. “The MongolZ” өөрсдийн сонгосон "Inferno map" дээр 13:4 харьцаатай хожсон бол эсрэг багийн сонгосон “Dust II map” дээр 13:7-оор тоглолтоо ялалтаар дуусгасан юм. Плэй-оффын байраа баталгаажуулсан хэдий ч A хэсгийн нэгдүгээр байрын төлөө Францын "Team Vitality" багтай маргааш өглөө 07:00 цагт тоглож шийднэ.
Нийт 1,000,000 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд манай улсын “The MongolZ” баг Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байна.
Б.Өсөхбаяр нь 2025 оноос iToim.mn сайтад ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн IV түвшинд суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн