Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос Филиппин, Монгол Улсын дипломат харилцааг бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэжээ.Тэрээр Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийг Малакананг ордонд хүлээн авч уулзах үеэрээ “Таны айлчлал манай хоёр орны харилцааг улам өргөжүүлнэ гэж найдаж байна” гэдгийг онцолжээ. Б.Батцэцэгийн айлчлал нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдын сүүлийн 41 жилийн хугацаанд Филиппин Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал болж байна. Хамгийн сүүлд 1984 онд тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн айлчлал хийж байжээ. Одоогоор Монголд 500 орчим Филиппин иргэн оршин сууж байгаагийн дийлэнх нь багш, олон улсын байгууллагад төлөөлөгч, шашны зүтгэлтэн байна.