Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

ЕСБХБ: Хятадын эдийн засаг удааширч байгаа нь Монгол Улсад хүндээр тусах болно

ЕСБХБ: Хятадын эдийн засаг удааширч байгаа нь Монгол Улсад хүндээр тусах болно
Нийтэлсэн 14 минутын өмнө
Европын  сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) дэлхийн худалдааны хурцадмал байдал, тарифын өсөлт, геополитикийн тодорхойгүй байдлын улмаас 2025 оны бүс нутгуудын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулжээ. Энэ сарын 12-нд нийтэлсэн "Тодорхой бус цаг үе" нэртэй бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайландаа 2025 онд хоёрдугаар сард бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 3.2 хувь гэж таамаглаж байсан бол 3.0 хувь болгон бууруулжээ.
Словак, Йордан, Унгар зэрэг улсууд ДНБ-ий тарифын нөлөөгөөр 0.8, 0.6, 0.4 хувь хүртэл шууд алдагдал хүлээх төлөвтэй байгаа аж.
Олон улсын валютын сан (ОУВС) саяхан Европын хамгийн том эдийн засгийн 2025 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 0 хувь  болгон бууруулсан.  Төв Азийн орнууд, тэр дундаа Монгол Улс Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралын нөлөөг мэдрэх төлөвтэй байна.
Төв Азийн орнуудын хувьд маш чухал хоёр дахь зах зээл бол Хятад юм. Хятадын эдийн засаг удааширч байгаа нь түүхий эдийн эрэлт буурна гэсэн үг. Энэ нь ялангуяа Монгол Улсад хүндээр тусах болно. Монголоос Хятад руу экспортлох түүхий эдийн экспорт нь Монголын ДНБ-ий 62 хувьтай тэнцэж байгаа тул үр нөлөө нь асар их байна гэдгийг банк онцолжээ. Нөгөөтэйгүүр, батлан ​​хамгаалахын эрэлт нэмэгдэж байгаа нь бүс нутгийн зарим улс оронд ашигтайгаар нөлөөлөх аж. 2014-2023 оны хооронд ЕСБХБ-ны бүс нутгуудын батлан ​​хамгаалахын зардал бараг хоёр дахин нэмэгдэж, ДНБ-ий 1.8-3.5 хувьд хүрснийг онцолсон байна. Мөн зэвсгийн экспорт нэмэгдэж, Босни ба Герцеговина, Бүгд Найрамдах Словак, Чех, Польш зэрэг томоохон экспортлогчдын тоонд багтжээ. Төв Европ болон Балтийн орнууд 2025 онд өмнөх тооцооллоос 2.4 хувиар тэлэх төлөвтэй байгаа бөгөөд Германы эрэлт сул байхаар байгаа аж.
Баруун Балканы орнуудын эдийн засгийн өсөлт 3.2 хувь болж удааширч, ЕХ-ны зүүн өмнөд орнууд болох Румын, Болгар, Грекийн эдийн засаг 2.0 орчим хувиар өсөх төлөвтэй байна.  Украинд эрчим хүчний дэд бүтцэд халдлага үргэлжилсээр байна.  ЕХ-ны сул эрэлт сэргэлтэд саад болж байгаа тул өсөлтийн таамаглалыг 3.3 хувь болгон бууруулсан байна.
Төв Ази 2024 оны 5.6 хувиас бага зэрэг удааширсан ч 2025 онд 5.5 хувиар тэлэх хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгийн нэг хэвээр байх төлөвтэй байна. Түүхий эдийн үнэ буурсан нь Казахстан, Монголын зэрэглэл буурахад нөлөөлөхөөр байгаа аж. Мөнгөний бодлого чангарч, эрэлтийг зөөлрүүлж байгаа энэ үед Туркийн өсөлт 2024 онд 3.2 байсан бол 2025 онд 2.8 хувь болж буурна гэж таамаглаж байна. Үүний зэрэгцээ, Газар дундын тэнгисийн өмнөд болон зүүн бүс (Семэд) 2025 онд 3.6 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд дотоодын үйл ажиллагаа сайжирч байгаа нь геополитикийн тогтворгүй байдал, дэлхийн бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалахаар байгаа аж.
Эх сурвалж: Intellinews
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн