Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Газрын ховор элементийн ханш шинэ рекорд тогтоожээ

Газрын ховор элементийн ханш шинэ рекорд тогтоожээ
Нийтэлсэн 1 минутын өмнө
АНУ-тай хийсэн худалдааны дайны улмаас Хятад улс цахилгаан машин, салхин сэнс болон бусад эд зүйлсийн экспортыг хязгаарласнаас хойш газрын ховор металлын үнэ дээд амжилт тогтоожээ. Европ дахь диспрозиумын үнэ буюу дөрөвдүгээр сарын эхнээс гурав дахин нэмэгдэж, нэг кг нь 850 доллар болтлоо өссөн талаар “Argus Media” мэдээлжээ. Тербиум нэг кг нь 965 ам.доллараас 3000 ам.доллар болж нэмэгдсэн байна.
Хятад, АНУ 90 хоногийн хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж, гаалийн татвар болон бусад худалдааны хориг арга хэмжээ хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан. Бээжингийн нэг хүчирхэг давуу талтай. Энэ нь газрын ховор элемент юм. Хятадын Худалдааны яам тавдугаар сарын 12-нд стратегийн ашигт малтмалын экспортын хяналтыг чангатгах нь үндэсний аюулгүй байдалд нэн чухал гэдгийг онцолсон. 2023 оноос хойш Хятад улс өсөн нэмэгдэж буй чухал ашигт малтмал, тэдгээрийн бүтээгдэхүүнд экспортын хяналт тавьж байна.
Хятад газрын ховор элементийг хэрхэн хянаж байна вэ
Газрын ховор элемент бол иттриум, диспрозиум гэх мэт  үелэх систем дэх 17 элементийн багц юм. Эдгээр ховор элементийг утас, зурагтаас эхлээд онгоц, цөмийн реактор хүртэл бүх төрлийн технологид ашигладаг.
Хятад улс дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхдог бөгөөд эдгээр чухал ашигт малтмалын дэлхийн нийт үйлдвэрлэлийн бараг 70 хувийг олборлодог. Түүнчлэн дэлхийн нийлүүлэлтийн 90 орчим хувийг боловсруулж, ашиглах боломжтой болгодог. Боловсруулах нь  өндөр өртөгтэй, ээдрээтэй ажиллагаа ихтэй. Дөрөвдүгээр сарын 4-нд Хятад улс газрын ховор элемент болон тэдгээртэй холбоотой бүтээгдэхүүнд экспортын хяналт тавьж, цэргийн зориулалттай барааны жагсаалтад нэмж оруулсан. Үүнд,  өндөр халуунд пуужингийн чиглүүлэгч системд ашигладаг самариум, хуягт машин, тийрэлтэт хөдөлгүүрт ашигладаг скандиум орж байгаа юм.
Эх сурвалж: Asia.nikkei
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн