Судалгаагаар гэр ахуйн олон хуванцар бүтээгдэхүүнээс олддог химийн бодисууд зүрхний өвчлөлтэй холбоотой болох нь тогтоогджээ. Зүрх судасны өвчин нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр ойролцоогоор 17.9 сая хүн нас бардаг байна. Судлаачид судалгаанд үндэслэн 2018 онд фталат DEHP (ди-2-этилхексил фталат)-ын хордлого нь 350,000 хүн нас барахад нөлөөлсөн байж болзошгүй гэж тооцоолжээ.
DEHP-тэй холбоотой нийт нас баралтын дөрөвний гурвыг Ази, Ойрхи Дорнод, Номхон далайн орнууд эзэлж байна. Энэтхэгт нас баралт хамгийн өндөр буюу жилд 100 мянга гаруй хүн нас бардаг бол Пакистан, Египет удаалж байна. АНУ-ын Нью-Йорк хотын Байгаль орчны аюулыг судлах төвийн захирал, ахлах судлаач Леонардо Трасандэ "Бид хуванцар материалд хэрэглэдэг химийн бодисыг шингээх эсвэл эдгээр химийн бодисыг хүний биед хүргэх микропластик болгон хувиргадаг учраас богино долгионы зуух болон хуванцар аяга тавгаас зайлсхийх хэрэгтэй" гэжээ. Хуванцар бүтээгдэхүүний дэлхийн хэлэлцээрийг НҮБ-аар хэлэлцэж байна. Европын Холбоонд DEHP зэрэг фталатыг тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон.