Уоррен Баффет 60 жилийн турш “Berkshire Hathaway”-ийг удирдаж байгаа бөгөөд 20 жилийн хугацаанд 60 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий “Berkshire” хувьцааг бэлэглэжээ.
“Bloomberg”-ийн тооцоолсноор энэ хувьцаа одоогийн ханшаар 230 тэрбум ам.долларын үнэ бүхий аж. Өөрөөр хэлбэл, хандив өгдөггүй байсан бол тэрбээр бараг 400 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх байсан талаар “Bloomberg” мэдээлжээ.
Энэ нь дэлхийн хамгийн баян хүн болох ноён Илон Маскийн хөрөнгөөс 87 тэрбум ам.доллароор илүү хөрөнгөтэй байх байсан гэсэн үг юм. Баупост группийн эрсдэлийн сангийн гүйцэтгэх захирал Сет Кларман "Уоррен үг, үйлдлээр хэрхэн үр дүнтэй, сэтгэл хангалуун амьдрахыг харуулсан" гэжээ. Баффет нас барахдаа хөрөнгөө буяны үйлсэд зориулна гэж эртнээс мэдэгдэж байсан ч 1960-аад онд үүсгэн байгуулсан сангаараа дамжуулан олон тэрбум ам.долларын хандив өгсөөр байгаа билээ. Тэрбээр 2010 онд буяны үйлстэн Билл Гейтс, Мелинда Франц Гейтс нартай хамтран " Giving Pledge"-ыг байгуулж, бусад чинээлэг хүмүүсийг баялгаасаа хандивлахыг уриалсан. Тэрбээр хүүхдүүдээ хэдий хэмжээний хөрөнгөө үлдээх нь тодорхойгүй байна.