УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд болон ХҮН намын зөвлөл Засгийн газрын асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралд оролцож тайлбар өгч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн хэрэглээтэй холбоотойгоор иргэд эсэргүүцэж Огцрох амархан жагсаалыг зургаа дахь өдрөө зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ. УИХ-ын нэр бүхий гишүүд ч дэмжиж гарын үсэг зураад байгаа. Тэгвэл УИХ дахь бүлгүүд зөвлөлүүд хаалттай хэлэлцэж байна. Хурлуудаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлнэ.