Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay -ээрээ

Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay -ээрээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
Дэлхий нийтээрээ өргөнөөр хэрэглэдэг тэр тусмаа Z үеийн залуус түлхүү хэрэглэж буй Apple pay Монгол улсад нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Apple pay нэвтэрснээрээ дотоодын хэрэглэгчид олон улсаас шууд худалдан авалт хийх боломжийг олгохоос гадна олон улсын худалдан авагчид ч мөн адил Монгол улсад борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн, үзвэр, үйлчилгээг худалдан авах боломжийг олгож байгаа.
Тэгвэл олон улсын худалдан авагчдад цахимаар бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг хамгийн түрүүнд хэрэглэгчдэдээ бий болгосон shoppy.mn -ны зүгээс дэлхийн хаанаас ч Apple Pay ашиглан Монголд зохиогдох томоохон тоглолт, арга хэмжээнүүдийн тасалбарыг хамгийн аюулгүй, найдвартай, түргэн шуурхай байдлаар авах нөхцөлүүдийг бүрдүүлсэн tix.shoppy.mn сайтаа нээлээ.
Олон улсын үзэгчид Монголд зохиогдох томоохон тоглолтуудын тасалбараа tix.shoppy.mn -с Apple pay ашиглан захиалах боломжийг нээж буй Цахим худалдааны тэргүүлэгч платформ Shoppy.mn -д TDB хамт олны зүгээс баяр хүргэж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн