Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл Ардын хүч намаасаа гарлаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл Ардын хүч намаасаа гарлаа
Нийтэлсэн 7 цагийн өмнө
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл бямба гарагт өөрийн Facebook хуудсаар дамжуулан Ардын хүч намаасаа гарахаар болсноо мэдэгджээ.
Тэрээр энэхүү мэдэгдлээ ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал асуулгаар тус намын нэр дэвшигч Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мёноос ихээхэн хоцорч яваа энэ үед гаргаж байна.
Баасан гарагт нийтлэгдсэн Gallup Korea-ийн судалгаагаар Ардын хүч намын нэр дэвшигч Ким Мүн Сү 29 хувийн дэмжлэгтэй байсан бол Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён 51 хувийн дэмжлэгтэй байжээ.
Юн Сук Ёл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласны улмаас импичмент хүлээж, албан тушаалаасаа огцорсон. Үүний үр дүнд БНСУ-д ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдаад байгаа билээ. Түүний энэ үйлдлүүд олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл хүлээж, намын гишүүд төвийн үзэл бодолтой сонгогчдоос илүү дэмжлэг татахын тулд түүнийг намаасаа гарахыг уриалжээ.
“Би БНСУ-ыг хамгаалах хариуцлагаа биелүүлэхийн тулд Ардын хүч намаас гарч байна... Ким Мүн Сү-д дэмжлэгээ үзүүлэхийг хүсье” хэмээн өөрийн Facebook хуудсанд бичсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй И Жэ Мён, Ким Мүн Сү нарын анхны телевизийн халз мэтгэлцээн ням гарагт товлогдоод байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн