Чингэлтэй дүүргийн иргэдийн баяр өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд эхлэх юм байна. 10:00-23:00 цаг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний үеэр зарим замын хөдөлгөөнийг хаана гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал "Метро молл" худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбай чиглэлд өнөөдөр тавдугаар сарын 17-ны өдрийн 21:00 цаг хүртэлх хугацаанд авто замыг түр хязгаарлах юм байна. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.
Тусгаар тогтнолын талбайд ХҮҮХДҮҮДИЙН дунд өртөөт болон танин мэдэхүйн тоглоом, зураг зурах, явуулын номын сан ажиллуулах, хүүхэд, гэр бүлД ЧИГЛЭСЭН СЭТГЭЛЗҮйн зөвлөгөө өгөх, урлагийн тоглолт зохион байгуулах хөтөлбөртэй байна.