Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

ҮСХ: Өрхийн сарын дундаж орлого, зарлага 1.8 сая төгрөг болж тэнцлээ

ҮСХ: Өрхийн сарын дундаж орлого, зарлага 1.8 сая төгрөг болж тэнцлээ
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг танилцууллаа.
Өрхийн сарын дундаж 2020 оны зэрэгцүүлэх үнээр илэрхийлсэн бодит орлого 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 99.2 мянган төгрөгөөр өмнөх улирлаас 47.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрхийн сарын дундаж бодит орлого эерэг өсөлттэй гарахад цалин хөлсний орлого 52.5 мянган төгрөгөөр,тэтгэвэр, тэтгэмжийн орлого 17 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ингэснээр бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар нэмэгдсэн. 
Өрхийн сарын дундаж 2020 оны зэрэгцүүлэх үнээр илэрхийлсэн бодит нийт зарлага 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 90.2 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 19 мянган төгрөг нэмэгдсэн байна. Өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын өсөлтөд хүнсний бус бараа үйлчилгээний зардал хамгийн өндөр буюу 66.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн