Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

АНУ, Хятадын хэлэлцээр чухал ач холбогдолтой ч худалдааны дайныг зогсоож чадахгүй

Нийтэлсэн 21 цагийн өмнө
Швейцарьт болсон Америк-Хятадын яриа хэлэлцээний ахиц дэвшил хүлээгдэж байснаас хавьгүй өндөр байлаа. Хамгийн гол нь тарифын өсөлтийн хариу арга хэмжээг цуцалж, "харилцан" гэж нэрлэгддэг 34 хувийн тарифыг дор хаяж 90 хоногийн хугацаатайгаар 10 хувь болгон бууруулж байна. Улс орнууд АНУ-ын тогтоосон тарифынхаа эсрэг хариу арга хэмжээ авахыг төдийлөн яаравчлаагүй. Хятад улс хамгийн их зүйлийг хийсэн бөгөөд одоогоор дэлхийн бусад улстай ижил 10 хувийн татвар төлнө. Гэхдээ Хятадын ханшийн бодлого гэх мэт урт хугацааны харилцаанд тулгардаг бэрхшээлүүдийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Тиймээс энэ нь дэлхийн бусад улс орнуудад маш их нөлөөлнө.
Эхний ээлжинд гал зогсоох нь хүлээгдэж байснаас хамаагүй дээр мэдээ юм. Энэ нь худалдааны дайны төгсгөл биш, гэхдээ энэ нь маш чухал эвлэрэл юм. АНУ-ын тогтоосон тарифын улмаас Хятадад 2008 оных шиг үйлдвэрүүд хаагдаж, ажилгүйдэл үүсэж болзошгүй байсан. Тарифын улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгдэх боловч худалдаа урсах болно.
Гаалийн татвар тогтоох үедээ АНУ-ын засаг захиргаа худалдааны дайнд худалдан авагч орнууд ямагт ялах ёстойг зөвлөж байсан. Хятад гэх мэт худалдагч оронд худалдан авагч илүү хэрэгтэй байдаг хэмээж байсан юм. Хэдийгээр Швейцарьт болсон Америк-Хятадын яриа хэлэлцээний үр дүнд нөхцөл байдал сайжирсан ч эцэс болоогүй байна.
Эх сурвалж: BBC

2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн