УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хавдраар өвчилсөн иргэдийн хэрэгцээт эмийг эмийн жагсаалтад яагаад оруулахгүй байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шүүмжлээд байна. Заавал өвдсөн хойноо эмнэлэгт очдог байдлыг зогсоохын тулд эмийн чанар, үнийн асуудлаар УИХ-ын намрын чуулганаар баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр тавилаа. Тэрбээр Монгол Улсад зарагдаж байгаа эмийн чанар асуудал дагуулдаг. Эм уугаад эдгэдэггүй учраас эмнэлгийн ор хэрэгтэй болдог. Эмийн салбарыг либералчилж өгөхгүй бол иргэд чанартай эм хэрэглэх нөхцөлгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсад баталгаажуулсан эмийг манай улс давхар баталгаажуулах гээд хүнд суртал гаргаад суучихдаг. Тиймээс салбарт өрсөлдөөн бий болгож, либералчлах шаардлагатай гэлээ. Манай улсад бүртгэлтэй байгаа эмийг иргэд хэрэглээд нэмэр болдоггүй, өвчин нь улам даамжрах эрсдэл үүсдэг талаар иргэд байнга ярьдаг ч олон улсын жишигт нийцсэн эмийг оруулж ирэх зөвшөөрөл олгохгүй хэвээр байгаа юм. Энэ нь нэг талаар эмнэлгийн ор нэмэгдүүлж буй хүчин зүйл гэдгийг УИХ-ын дарга тайлбарлаж байна.