Үндэсний статистикийн хорооноос 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлтийг танилцууллаа.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны эхний гурван сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 19 их наяд төгрөгт хүррсэн байна. 2025 оны зэрэгцүүлэх үнээр 6.2 их наяд төгрөг болж өмнөх оны эхний гурван сартай харьцуулахад ДНБ-ий бодит өсөлт 2.4 хувьтай байна.
ДНБ-ий өсөлтийн 1 нэгж хувийг ХАА, 1.2 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн аж. Мөн ДНБ-ий өсөлтийн 8.4 нэгж хувь нь эцсийн хэрэглээнд, 9 нэгж хувь нь хөрөнгийн нийт хуримтлалд, -14.9 нэгж хувь нь цэвэр экспортод ногдож байна.
Бараа үйлчилгээний цэвэр экспорт 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2025 оны эхний улиралд 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.