Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг танилцуулах, хяналт шинжилгээ, үнэлгээний арга аргачлалыг зөв ойлгож хэрэглэх талаар яамдын хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүй зөвлөмжөөр хангах чиг үүргийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газраас тус сургалтыг зохион байгуулж байгаа юм.