Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Инфляц 8.6 хувь руу буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өсжээ

Инфляц 8.6 хувь руу буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өсжээ
Нийтэлсэн 2 минутын өмнө
Улсын хэмжээнд инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сарын байдлаар 8.6 хувьтай гарчээ. Үүний 1.9 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Мөн 2.3 нэгж буюу 26.5 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Энэ сарын инфляц сүүлийн долоон сарын хугацаанд хамгийн бага дүнгээр өссөнөөр жилийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь саарч хоёр оронтой тоо руу орлоо.
undefined
Энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс 9.1 хувь, Улаанбаатарт 10.1 хувиар өссөн нь сарын дотор 0.7 нэгжээр чангарсан дүн болсон. Үүнд он гарснаас хойш импортын барааны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд хүнсний бус импортын бараа буюу хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, автомашины тээврийн импорт жин дарсан нь нөлөөлж байв. Харин дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн индекс буюу инфляц 8.6 хувиар өсөхөд бензин, түлшнээс бусад импортын бараа 2.6 нэгж хувиар (29.8%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.0 нэгж хувиар (58.1%) өссөн нь тус тус нөлөөлжээ. Хэдий инфляц саарсан дүнтэй болов ч өнгөрсөн оны мөн үед 5.7 хувиар өсөж байсан үетэй харьцуулахад 2.9 нэгж хувиар чангарсан дүн болж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн