Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн индексийг 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар танилцууллаа. Дөрөвдүгээр сард орон сууцны үнийн индекс 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар өссөн байна.Задлаад харвал, хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 16 хувиар, шинэ орон сууцны үнэ 11.5 хувиар өссөн байна. Нэг метр квадратын үнэ Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг нэлээд өндөр буюу 5.2-4.8 сая төгрөгийн өртөгтэй байна. Шинэ болон хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.5 сая төгрөг байгаа аж. Сүхбаатар дүүрэгт шинэ хуучин орон сууц хамгийн өндөр өртөгтэй буй 5.52 сая төгрөгт хүрчээ.Орон сууцны 1 метр квадратын дундаж үнэ