Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Билл Гейтс Элон Маскийг ядуу хүүхдүүдийн амь насанд халдаж байна гэж шүүмжилжээ

Билл Гейтс Элон Маскийг ядуу хүүхдүүдийн амь насанд халдаж байна гэж шүүмжилжээ
Нийтэлсэн 15 минутын өмнө
Билл Гейтс өөрийн буяны сангаар дамжуулан 2045 он гэхэд 200 тэрбум долларыг дэлхийн ядуурлыг бууруулахад зориулахаа амлаж, АНУ-ын гадаад тусламжийн төсвийг асар их хэмжээгээр танах замаар дэлхийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийн амь насанд халдаж байна гэж Элон Маскийг шүүмжилжээ.
Майкрософт компанийг үүсгэн байгуулагч 69 настай тэрбумтан Билл Гейтс 2045 оны арванхоёрдугаар сарын 31-нээс  өмнө нь буюу төлөвлөж байснаасаа олон жилийн өмнө  сангуудаа хаах болно гэж мэдэгдээд энэ мөнгөө  саа, хумхаа зэрэг өвчнийг устгах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг зогсоох, дэлхийн ядуурлыг бууруулахад ашиглана гэжээ.
Түүний мэдэгдэл нь Засгийн газрууд, тэр дундаа Трампын засаг захиргаа үхлийн аюултай өвчин, өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэхэд ашигладаг олон улсын тусламжийн төсвийг танах алхам хийсний дараа гарсан юм. АНУ  Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөрүүдийн 80 орчим хувийг хасахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
Гейтс "Дэлхийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийг хөнөөж байгаа зураг тийм ч сайхан биш" гэж “Financial Times” сонинд ярьжээ. Гейтс Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхий даяарх санхүүжилтийг танаж байгаатай холбоотойгоор ойрын 4-6 жилийн хугацаанд нас баралтыг бууруулах чиглэлээр олон арван жилийн ахиц дэвшил эрс өөрчлөгдөнө гэж анхааруулжээ. Гейтс түүний сан болон бусад буяны байгууллагууд Засгийн газруудын орхигдуулж буй орон зайг нөхөж чадахгүй гэдгийг анхааруулжээ. 
Гэйтс дэлхийн хамгийн баян орнууд хамгийн ядуу иргэдийнхээ төлөө зогссоор байх эсэх нь тодорхойгүй байна гэдгийг онцлоод зарим Засгийн газар төсвөө дахин хуваарилж байгааг сайшаажээ. Тэрбээр 2000 онд тухайн үеийн эхнэр Мелинда Гейтстэй хамтран уг байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд хожим нь тэрбумтан хөрөнгө оруулагч Уоррен Баффетт тэдэнтэй нэгдсэн юм.
Тус сан байгуулагдсан цагаасаа хойш 100 тэрбум ам.доллар хандивлаж, олон сая хүний ​​амийг аврахад тусалж, вакцины бүлэг ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн сан зэрэг санаачилгыг дэмжсээр ирсэн. Гейтсийн хувийн хөрөнгийн 99 орчим хувийг зарцуулсны дараа хаагдах болно гэж тэр хэлэв. Одоогийн байдлаар хөрөнгө нь ойролцоогоор 108 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа Гейтс сан 2045 он гэхэд 200 тэрбум ам.долларыг сайн үйлсэд  зарцуулна гэж тооцоолж байгаа бөгөөд эцсийн дүн нь зах зээл, инфляцаас хамаарна.
 Эх сурвалж: Кoreatimes.co.kr
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн