Зурагт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид буюу зүүн гар талаас Солонгосын Ардчилсан намаас Ли Жэ Мён, Ардын хүчний намаас Ким Мун Сү, Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок нар байна.Зургадугаар сарын 3-нд болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа өнгөрсөн даваа гарагт эхэлсэн бөгөөд санал асуулгын дүнгээр Солонгосын Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён тэргүүлж байна. Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг огцруулсны дараа сонгогчид гурван жилийн консерватив засаглалыг дуусгавар болгох магадлалтайг санал асуулга харуулж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн сайд асан, Ардын хүчний намаас (ХХН) нэр дэвшигч Ким Мүн Сү сонгогчдоос өндөр санал аваад байна. Ким сонгуулийн кампанит ажлаа Сөүлийн өмнөд хэсэгт орших Гарак захаар зочилж эхэлсэн бөгөөд орой Дэжон дахь үндэсний оршуулгын газар болон зүүн өмнөд хэсэгт байрлах Дэгү хотын уламжлалт захаар зочлохоор төлөвлөж байна. Албан ёсны сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид болон сурталчилгааны баг 07.00-23.00 цагийн хооронд олон нийтийн газар үг хэлэх, ухуулах хуудас, сурталчилгааны бусад материал тараах, сурталчилгааны баннер наах зэрэг үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн байна. Ням гарагт гаргасан Realmeter-ийн санал асуулгаар АН-ын гишүүн Ли 52.1 хувийн дэмжлэг авсан бол Ким 31.1 хувийн санал авчээ6Эх сурвалж: KoreaTimes