Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Александр Новак: Удирдагч нар "Сибирийн хүч 2" хийн хоолойн ажлыг түргэтгэх заавар өгсөн

Александр Новак: Удирдагч нар "Сибирийн хүч 2" хийн хоолойн ажлыг түргэтгэх заавар өгсөн
Нийтэлсэн 5 минутын өмнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн төслийг эрчимжүүлэхээр тохиролцсон талаар Шадар сайд Александр Новак мэдэгджээ.
Төлөвлөж буй мега хоолой нь жил бүр 50 тэрбум шоо метр байгалийн хийг ОХУ-ын хойд хэсгээс Монголоор дамжин Хятад руу хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Төсөл үнэ болон маршруттай холбоотой саатал гараад байгаа юм.
Өмнө нь ОХУ-ын Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Новак, "Энэ бол үнэхээр чухал төсөл. Тодорхой хэмжээний ажлууд, тэр дундаа ТЭЗҮ хийгдсэн. Удирдагч нар "Сибирийн хүч 2" хийн хоолойн ажлыг түргэтгэх заавар өгсөн” гэжээ.
Барууны хориг арга хэмжээ болон Европын эрэлт буурч байгаа энэ үед Москва эрчим хүчний экспортын зах зээлээ төрөлжүүлэхийг зорьж байна. Газпром болон CNPC хооронд 2014 онд байгуулсан 400 тэрбум ам.долларын 30 жилийн гэрээний нэг хэсэг болох Сибирийн эрчим хүч дамжуулах хоолойгоор ОХУ одоогийн байдлаар Азийн хамгийн том эдийн засагт хий нийлүүлж байна. Барууны орнууд Москвагийн эсрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээ авсан ч хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй нэмэгдсээр байна. Орос, Хятадын хоёр талын бараа эргэлт 2024 онд 245 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Новак ОХУ  Казахстанаар дамжин Хятад руу хий дамжуулах шинэ хоолой барьж эхэлснийг зарласан. Бүх дамжуулах хоолой бүрэн ашиглалтад орсны дараа Оросын байгалийн хийн Азийн цахилгаан станцад нийлүүлэх хэмжээ жил бүр бараг 100 тэрбум куб метрт хүрэх боломжтой гэдгийг тэрбээр онцолжээ.
Эх сурвалж: RT
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн