Open iToim app
Улс төрийн намууд | 3 мин уншина

О.Цогтгэрэл: ЗГ татвар бууруулах төслөө яаралтай өргөн бариач, молиго үмхүүлсэн ажил боллоо

О.Цогтгэрэл: ЗГ  татвар бууруулах төслөө яаралтай өргөн бариач, молиго үмхүүлсэн ажил боллоо
Нийтэлсэн 6 минутын өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар гурван асуудлаар мэдээлэл сонсож хэлэлцсэн байна. Үүнд:
Нэгд, Монгол Улсын 2026 оны төлөвлөгөө гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. эхэлнэ.
Хоёрт, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл.
Гуравт, Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн хүрээнд улс төрийн намууд 2025 ондоо багтаж намынхаа дүрэм, хөтөлбөрийн батлуулах, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх ёстой. Энэ хүрээнд АН-аас дөрвөн хөтөлбөрийн өөрчлөлтийн төслийг бэлдэх ирэх долоо хоногоос зохион байгуулна зэрэг багтжээ.

Н.Ганибал: АН Их хурлаа хийж, наадмаас өмнө дүрмын өөрчлөлтөө өргөн барина

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гишүүн сонгогдлоо. Ардчилсан нам улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр ажлын хэсэг байгуулсан. Энэ хоёр ажлын хэсэг Улс төрийн намын хуулийн хүрээнд АН үндсэн дүрмээ шинэчлэх, намын хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийнэ. Тус хоёр ажлын хэсэг хоёр сарын хугацаанд ажиллаж өнөөдөр дүрмийн шинэчлэлийн төсөл бэлэн болсон.Үүнийг УИХ-ын АН-ын бүлгийн гишүүддээ танилцууллаа. Монгол Улсын 330 сум, нийт есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 17-ноос зургадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулна. Үүний дараа зургадугаар сарын 15-20-ны дотор Их хурлаа хийхээр төлөвлөж байгаа. Ингэснээр наадмаас өмнө Дээд шүүхэд АН өөрийн дүрмээ өргөн барихаар ажиллаж байна. Намын хөтөлбөрийн асуудалд баруун төвийн нам асуудалд болгонд бусдаас ялгарах онцлогоо тусгаж байгаа.

Б.Жаргалан: Хаврын чуулганаар дотоод, гадаадын макро нөхцөл байдлуудад үнэлэлт, дүгнэлт өгөөд магадгүй төсвийн тодотгол хийх шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төсвийн бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын чухал баримт бичгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж эхлэх гэж байна. Үүний хүрээнд ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөө болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ. Бид намар төсөв батлагдсан цаг хугацаатай одоог харьцуулбал эдийн засгийн, олон улсын, макро нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Нэгдүгээрт, төсвийн зардлын реформыг хийхээр зорьж байна. Энэ хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиас доош оруулах бодлого, тодорхойлолт оруулж ирж байгаа. Мөн төрийн албаны шинэчлэлийг хийх зорилго дэвшүүлж байна. Төрийн албанд 230 гаруй мянган албан хаагчид ажиллаж байгаа нь төсвийн урсгал зардлаар ихээр нэмэгдүүлж дарамт учруулж байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд маш их ярьсан. Тэгэхээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд төрийн захиргааны албан хаагчдын  тоог 9 хувь бууруулъя гэсэн бодлогын зорилт орсон байна. Мөн төрийн өмчит компаниудын хэт данхайсан байдал, тус компаниудад төвлөрч буй өмч хөрөнгө, албан хаагчдын зардлын асуудлыг АН-ын гишүүд зогсоо зайгүй ярьж байгаа. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас оруулж ирж байгаа хөгжлийн төлөвлөгөөнд 2026 онд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж зардлыг 15 хувиар бууруулна, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн нь сайшаалтай байна.
Хаврын чуулганаар дотоод, гадаадын макро нөхцөл байдлуудад, хөрөнгө оруулалтын орон зайгаа хэрхэн яаж авч үзэж байгаа талаараа үнэлэлт, дүгнэлт өгөөд магадгүй төсвийн тодотгол хийх шаардлагатай. Удахгүй УИХ-аар орж ирэх гээд байгаа яамдад болон хувь гишүүд дээр төлөвлөж байгаа хуулийн төслүүдийг нэгдсэн богино, дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэл рүү зангидах боломжтой цаг хугацаа байж болзошгүй гэж харж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлөөс энэ хаврын чуулганд нийгмээс хүлээлттэй байсан асуудал байгаа. Энэ нь Монгол Улс татварын шинэчлэлийг хэрхэн хийх вэ, татвар бууруулах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудал. Татварын багц хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэгт бүх хүн анхаарч байсан. Гэтэл Засгийн газраас өргөн барих гэж байсан Татварын хуулийн шинэчлэл сураг алдраад явж байгааг АН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газар яаралтай татвар бууруулах төсөл, хөтөлбөрөө өргөн бариач. Энэ долоо хоногоос төсвийн хүрээ, хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэгдээд батлагдана гэдэг чинь 2026 онд татвар буурахгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Татвар бууруулах гэдэг молиго үмхүүлсэн ажил болж байна шүү гэдэг байр суурийг илэрхийлээд явж байгаа.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн