Open iToim app
Парламент | 1 мин уншина

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 19 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2025.05.12/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.
undefined
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм- эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг онцоллоо.
Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг цохон тэмдэглэв.
undefined
Элчин сайд Марчюлёните Европын холбоо, Монгол Улсын харилцаа нь нийтлэг үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд суурилсан болохыг дурдаж, цаашид хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн 2025 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Европын Холбоо, Монгол Улс хоорондын анхдугаар “Бизнес ба хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үгхэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах тал дээр Европын Холбоо анхаарал хандуулж, цаашид хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн