Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 12
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 85.1 хувьтай байна. Тухайлбал, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалж, танилцуулаад байна. Дээрх 84 байршилд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлөх боломжтой нэгж талбар, газрын үнэлгээг нарийвчлан тооцоолон ажиллаж байна.
undefined
Мөн Засгийн газрын 2025 оны 194 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Бямба, Ням гарагт байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж байна.
undefined
Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.
  • Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэлтэй байгаа авто зам болон явган хүний зам, талбайн засварын ажлыг эрчимжүүлэх,
  • Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан ресторан, зоогийн газрууд, зочид буудал, гест хаус, жуулчны баазууд, амралтын газруудад мөрдөгдөж байгаа үндэсний болон хотын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах,
  • Зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах мэргэжлийн сургалт зохион байгуулах,
  • Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайг хөрсний ус ашиглан чийгшүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн