Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Путин Украинтай шууд энхийн хэлэлцээр хийх санал гаргалаа

Путин Украинтай шууд энхийн хэлэлцээр хийх санал гаргалаа
Нийтэлсэн 4 минутын өмнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай тавдугаар сарын 15-нд Истанбул хотноо ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр шууд хэлэлцээ хийх санал тавилаа.
Тэрээр энэхүү хэлэлцээрийг дайны уг шалтгааныг арилгаж, урт хугацааны тогтвортой энх тайван тогтоох зорилготой байх ёстой гэж мэдэгдэв.
Путин “зөрчлийн үндсийг арилгах” болон “урт хугацааны, жинхэнэ энх тайван тогтоох” зорилгоор Истанбулд шууд хэлэлцээр хийхийг ОХУ санал болгож байгааг онцолсон бөгөөд энэ явдал зүгээр л зэвсгээ дахин цэнэглэхийн тулд хийсэн завсарлага биш байх ёстой гэж мэдэгдсэн юм.
Тэрээр хэлэлцээг Туркийн Ерөнхийлөгчийн зуучлалаар эхлүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “шийдвэр Украин болон тэдний дэмжигчдийн гарт байна” гэж мэдэгджээ. Мөн тэрээр өмнө нь гал зогсоох хэд хэдэн санал тавьсан ч Украин зөрчсөн гэж буруутгасан. Харин Украин болон Европын зарим улс Путинээс 30 хоногийн ямар ч нөхцөлгүй гал зогсоохыг шаардаж байгаа аж.
Түүнчлэн Путин мэдэгдлийнхээ үеэр 2022 онд Украиныг төвийг сахисан байр суурьтай байж, олон улсын аюулгүй байдлын баталгаа авах тухай төсөлд зөвшилцөлд хүрч болох байсан ч Киев хэлэлцээг зогсоосон гэж онцолжээ. Тэрээр Орос хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байгаа бөгөөд Хятад, Бразил, Африк, Ойрх Дорнод, АНУ зэрэг орнуудын зуучлалын оролдлогод талархал илэрхийлсэн.
Түүний хэлснээр Украины НАТО-д нэгдэх зорилгоосоо татгалзах, мөн Оросын хяналтад байгаа дөрвөн бүс нутгаас цэргээ гаргах нь дайн зогсоох гол нөхцөл хэвээр байх аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн