Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Улсын начин С.Багахүү Соёлын тэргүүний ажилтан боллоо

Улсын начин С.Багахүү Соёлын тэргүүний ажилтан боллоо
Нийтэлсэн 49 минутын өмнө
“Идэрийн цуурай” бөхийн дэвжээ “Тод аялгуу” нэртэй дууны анхдугаар уралдааныг зарласан юм. Энэхүү уралдааны сүүлийн шатанд шалгарсан оролцогчид өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд хаалтын тоглолтоо хийсэн. Энэ үеэр Говь-Алтай Аймгийн Бигэр сумын харьяат улсын начин С.Багахүүг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Тэрээр барилдахаас гадна сайхан дуулдаг гэдгээрээ алдартай. Түүний хувьд 2011 онд улсын начин цолтны эгнээнд шилжсэн билээ.
Бөхчүүдийн дунд зохиогдсон энэхүү уралдаан гурван шаттайгаар болсон бөгөөд сүүлийн шатанд 10 бөх шалгарчээ. Ингээд сүүлийн шат тоглолт хэлбэрээр явагдаж, шалгаруулалт өндөрлөсөн байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн