Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин, Ши нар "Сибирийн хүч II" байгалийн хийн дамжуулах хоолойн төслийн талаар ярилцсан. Гэхдээ...

Нийтэлсэн 22 цагийн өмнө
Төрийн далбаагаа мандуулж, эх оронч дууллыг эгшиглүүлсэн Хятадын хүндэт харуул өнгөрсөн долоо хоногт Москвагийн Улаан талбайгаар алхсан. Ардын чөлөөлөх армийн тусгай анги дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан Оросын Ялалтын баярын жагсаалд оролцохоор сургуулилалтт хийж байсан нь энэ юм.
undefined
Хятад улс ОХУ-тай нэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд онцгой үүрэг хариуцлагаа үүрэх болно
Ши Жиньпин
Лхагва гарагийн орой Москвад газардсан Ши Жиньпин, Владимир Путин нар Хятад, Оросын удирдагчийн хувиар 40 гаруй удаа уулзаж байсан ч ийм чухал өдөр зэрэгцэн зогссон нь ховор. Хятад, Оросын удирдагчид пүрэв гарагт Кремльд албан ёсны хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан “80 жилийн өмнө Хятад, Оросын ард түмэн асар их золиос гаргаж, дэлхийн энх тайван, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлст арилшгүй хувь нэмэр оруулж, агуу ялалтад хүрсэн. Өнөөдөр олон улсын тавцан дахь улс төрийн бодлого саад бэрхшээлтэй тулгараад байгаа нөхцөлд Хятад улс ОХУ-тай нэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд онцгой үүрэг хариуцлагаа үүрэх болно" гэдгийг онцолжээ.
Оросын дипломатч асан Пьер Андреу "Ши Жиньпиний айлчлал ОХУ, БНХАУ Барууны өмнө дотно харилцаатай байгаагийн нотолгоо юм. Энэ бол маш хүчтэй бөгөөд тодорхой мессеж юм” гэжээ. Путины зүгээс Орос, Хятадын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны харилцааг цаашид ахиулахад гол анхаарлаа хандуулж, хоёр улсын удирдагч хоёр талын Засгийн газар хоорондын болон яам хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, Украины дайн болон гал зогсоох тохиолдолд Хятад улс энхийг сахиулагч болох боломжийн талаар хэлэлцжээ.
undefined
Москва хориг арга хэмжээний улмаас Европын зах зээл дэх алдагдлаа нөхөх боломжийг Монголоор дамжин Хятад руу тавигдах "Сибирийн хүч 2" хоолойгоор нөхөхийг оролдож байгаа юм. Талууд уулзалтынхаа үеэр "Сибирийн хүч II" байгалийн хийн дамжуулах хоолойн төслийн талаар хэлэлцэж, төслийн явцыг түргэвчлэх талаар холбогдох албаныханд чиглэл өгсөн байна. Хятад улс Оросын дотоодын хийн үнээс илүүг төлөхөөс татгалзсан. Москва ийм бага үнээр хий нийлүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Ши-гийн тогтоосон улаан шугамууд Хятад, Орос хоёр харилцан ашигтай харилцаатай ч одоогийн хүчний тэнцвэрт байдал Бээжинд ашигтай гэж шинжээчид үзэж байна. Орос, Хятадын стратегийн бодлогын шинжээч Мэттью Сассекс “ОХУ-тай газар нутгийн маргаангүй хэдэн мянган бээрийн алслагдсан Хятадын хувьд "Путин бол хөрөнгө, үүрэг хариуцлага юм" гэжээ. Ши Москвад АНУ-тай хийж буй худалдааны дайныг хэрхэн зохицуулах, Трампыг хэрхэн зохицуулах талаар өөрийн гэсэн төлөвлөгөөтэй ирсэн гэдгийг ажиглагчид мөн онцолж байна.
Эх сурвалж: The Telegraph
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн