Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тэтгэврийн зээлийг зургадугаар сараас хуучин журмаар олгоно

Тэтгэврийн зээлийг зургадугаар сараас хуучин журмаар олгоно
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 10
Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг нэмэгдүүлсэн.
Тодруулбал, ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон юм. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан юм. Үүнээс болж ахмад настнууд 2 сая төгрөг хүрэхгүй буюу 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болсон талаар УИХ-ын гишүүд ч шүүмжилж байгаа.
Мөн Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан. Эдгээр шаардлагыг үндэслэн Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн юм. Тэрээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн. Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн