Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Дэлхий даяар хөхүүл ханиадны тохиолдол нэмэгджээ

Дэлхий даяар хөхүүл ханиадны тохиолдол нэмэгджээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 7
Энэ жил ханиадны өвчлөл улс орон даяар нэмэгдэж, 6,600 орчим тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг дөрөв дахин их байна. 2024 онд АНУ-д 35,000 гаруй хөхүүл ханиадны тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Арван хүн нас барсны дотор зургаан хүүхэд байна. Яагаад дэлхий даяар хөхүүл ханиадны тохиолдол нэмэгдэж буй талаар  CNN  Жорж Вашингтоны их сургуулийн яаралтай тусламжийн эмч, клиникийн дэд профессор Лиана Вэнтэй ярилцжээ.
CNN: Хөхүүл ханиад гэж юу вэ?
Доктор Лиана Вэн: Хөхүүл ханиалга нь “Bordetella pertussis” нянгаар үүсгэгддэг амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Эдгээр бактери нь хүнээс хүнд дамждаг. Ханиалгах, найтаах үед нян агуулсан жижиг дуслууд агаарт цацагддаг. Ингэснээр ойролцоох хүмүүс уг нян бүхий агаараар амьсгалснаар халдвар авах боломжтой.
CNN: Хөхүүл ханиадны өвчлөл яагаад нэмэгдэж байна вэ?
Вэнь: Шалтгаан тодорхойгүй байна. Гэхлээ Ковид-19 тахалтай холбоотой байж болох юм.  Цар тахлын үеэр хүмүүс амны хаалт зүүж, тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, амьсгалын замын бүх өвчний тархалтыг бууруулсан. Үүний үр дүнд ханиадны өвчлөл цөөхөн байсан бөгөөд эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ зогссоны дараа дахин сэргэж байна. 20-р зууны эхэн үед ханиадны эсрэг вакцин өргөн тархахаас өмнө АНУ-д хөхүүл ханиад нь хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан болж байсан.
CNN: Ханиад томуунаас хэрхэн сэргийлэх ёстой вэ?
Вэнь: Ханиадны шинж тэмдэг илэрсэн хүмүүс шинжилгээнд хамрагдаж, ханиадтай эсэхээ мэдэж, бусдад халдвар тараахаас сэргийлнэ. Гараа сайн угааж, халдвар авсан хүмүүстэй холбоо тогтоохыг хязгаарлахаас гадна нэгэнт ханиалгаж эхэлсэн бол  21 хоногийн дотор антибиотик эмчилгээ хийлгэхийг CDC зөвлөж байна.
Эх сурвалж: CNN
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн