Open iToim app
Ерөнхийлөгч | 1 мин уншина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорино

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорино
Нийтэлсэн 25 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орноосоо мордож, ОХУ-ыг зорих юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Москва хотын Улаан талбайд тавдугаар сарын 9-нд аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн парад, ёслолын арга хэмжээ болно. Ялалтын баярын ёслолын арга хэмжээнд дэлхийн олон улс орны удирдагч, төрийн тэргүүн нар оролцохоор төлөвлөж байгаа аж. ОХУ-ын зүгээс Ялалтын баярт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй зочид хүрэлцэн ирнэ гэж мэдээлжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн