Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Байгаль орчны сайд С.Одонтуяа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.О.Алтангэрэл: Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн баринаХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хүүхдийн асуудалд онцгойлон анхаарал хандуулан хэлэлцлээ. Гэр бүлийн хуулийг батлуулах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэдтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг хялбаршуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, шаардлагатай хууль дүрэм журмуудын талаар судалгаа хийхийг Хууль зүй дотоод хэргийн сайдад даалгалаа.Мөн өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчид, Олон улсын байгууллагуудтай холбоотой харуул хамгаалалтад онцгойлон анхаарч ажиллах зохих арга хэмжээ авахыг Хууль зүй дотоод хэргийн сайдад даалгалаа.