Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Чойжилсүрэн: Дулааны үнийг хэт доогуур бариад байхаар иргэд гэр, байшингаа дулаалах сонирхолгүй байна

Б.Чойжилсүрэн: Дулааны үнийг хэт доогуур бариад байхаар иргэд гэр, байшингаа дулаалах сонирхолгүй байна
Нийтэлсэн 1 минутын өмнө
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Эрчим хүчний яам хэдэн өрхөд зөвлөмж өгсөн бэ. Гурван тарифтай тоолууртай хэдэн өрх байгаа вэ. Утааг үнэхээр бууруулъя гэж байгаа бол байшингаа дулаалаад цахилгаанаар халааж байгаа өрхөө дэмжих ёстой. Намар хүртэл ямар ажил төлөвлөж байгаа вэ. Өвлөөс урьдаж дулаалах хэрэгтэй. Утааг дулаалгаар л шийднэ. Харин юугаар халаах нь иргэдийн өөрсдийнх нь сонголт байх ёстой.
Төр засгийн хамгийн том үүрэг бол тодорхой байх. Тодорхойгүй байгаагаас бол гэр орноо дулаалж чаддаггүй, модоо тарьж чаддаггүй, эко жорлон болгож өөрчилж чаддаггүй. Төлөвлөлтийн гол зорилго бол тодорхой мэдээллээр иргэдээ хангах. 8 дүүрэгт 422 төрлийн техникийн шинэчлэл хийнэ гэж байна. Аль хороодод ийм шинэчлэл хийх вэ. Яг аль хороодод 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй байх вэ. Тэр хороодод хэдэн өрх байгаа вэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Гэр хорооллын айл өрхийг дулаалах зөвлөмжийг үе үеийн Эрчим хүчний яамнаас өгч ирсэн. Түгээх сүлжээнүүдээс ч өгдөг. Бид ард түмэндээ зоригтой үнэнийг хэлж чадахгүй байна. Монгол гэрт ч тэр хувийн орон сууцанд ч тэр стандарт гэдэг юм байхгүйгээр 300 гаруй жил явсан. Үүнээс шалтгаалаад хүндрэл гарсан. Мөн дулааны үнийг хэт доогуур бариад байхаар дулаалах сонирхолгүй байна. Хэт хямд өртөгтэй учраас. Зах зээлийн үнэнд аваачвал дулаалгаа сайн хийнэ. Хямд дулаанаараа дулаалахгүй байсан нь ашигтай байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн