Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Японы Эзэн хааны ордноос 3.6 сая иен хулгайлсан ажилтныг халжээ

Японы Эзэн хааны ордноос 3.6 сая иен хулгайлсан ажилтныг халжээ
Нийтэлсэн 1 цагийн өмнө
Японы Эзэн хааны ордон эзэн хаан Нарухито болон түүний гэр бүлээс жил гаруйн хугацаанд 3.6 сая иен буюу 24900 ам.доллар хулгайлсан ажилтныг ажлаас нь халжээ. Эзэн хааны ордны мэдээлснээр хулгай хийсэн ажилтан 20 орчим настай бөгөөд ордны өдөр тутмын ажил болон хааны гэр бүлд тусалдаг 80 ажилтны нэг байна.
Энэ хэрэг өнгөрсөн гуравдугаар сард дотоод шалгалтын үеэр ил болсон бөгөөд ордны Дотоод хяналтын менежер сейф дэх бэлэн мөнгө болон нягтлан бодох бүртгэлийн дэвтэр хоёрын хооронд зөрүү байгааг анзаарсан байна. 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн 2024 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд ордны дотоод хэрэглээний төсөв болох 324 сая иенээс бага багаар авсаар 3.6 сая иен хулгайлсан байна. Ордны Дотоод, хяналт шалгалтын тэргүүн Ясухико Нишимура төрийн албан хаагч болон эзэн хааны гэр бүлд үйлчилдэг ажилтны хувьд хулгай хийсэн нь санаанд багтамгүй бөгөөд маш их харамсаж байна гэж хэлээд эзэн хаан болон түүний гэр бүлээс уучлалт гуйсан талаар мэдээлжээ. Тэрбээр ордны ажилтнуудын сахилга батыг чангатгахаа амласан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: independent.co.uk
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн