Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хүн ам нь хурдацтай буурч буй орнууд

Хүн ам нь хурдацтай буурч буй орнууд
Нийтэлсэн 0 минутын өмнө
НҮБ-аас 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбум болж, 2100 он гэхэд 10.4 тэрбум болж өснө гэж таамаглаж байна. Энэ өсөлт нь нас баралтын түвшин буурч, дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч зарим бүс нутаг, ялангуяа Европт төрөлт багасаж, “жижиг” гэр бүл рүү шилжих хандлагатай байгаа тул хүн амын тоо буурах хандлагатай байна. 2050 он гэхэд 61 улс орон эсвэл бүс нутгийн хүн ам дор хаяж нэг хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь төрөлт бага, мөн цагаачлалын түвшин өндөр байгаатай холбоотой юм.
Хүн ам нь хурдацтай буурч буй орнууд:
1.Болгар
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 22.5%
Болгар улс хүн ам нь дэлхийн хамгийн хурдан буурч байгаа улсуудын нэг бөгөөд энэ нь нас баралтын түвшин өндөр, төрөлт багатай холбоотой юм.
2. Литва
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 22.1%
Литвийн эдийн засгийн хүчин зүйлс, ялангуяа Европын холбоонд элссэний дараа залуучуудыг дүрвээхэд хүргэсэн. Цаашилбал, тус улсын төрөлт, хүн амын хөгшрөлт энэ бууралтад нөлөөлж байна.3. Латви
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 21.6%
Латви улс 2004 онд Европын холбоонд элссэнээс хойш хүн амын тавны нэг орчим хувийг алдсан байна.
4. Украин
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 19.5%
Украины хүн амын бууралтад үргэлжилж буй мөргөлдөөн болон Крымийг өөртөө нэгтгэсэн нь ихээхэн нөлөөлсөн.
5. Серби
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 18.9%
Сербийн хүн амын бууралт нь эдийн засгийн тодорхойгүй байдлаас ихээхэн шалтгаалж байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн