Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг өөрт нь мэдэгдээгүй бөгөөд ЭМЯ-ны холбогдох хүмүүс ХСҮТ-д ажиллаж халагдах тушаалыг нь танилцуулсан байна.
Н.Эрдэнэхүү нь 2020 оноос ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан билээ. Тэрээр ажлаас гэнэт халагдсан асуудлаараа 15.00 цагт мэдээлэл хийж аж.
Сүүлийн үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар хоорондоо нэлээд маргаантай байгаа бөгөөд эл асуудлаас үүдэн ХСҮТ-ийн захирлыг гэнэт ажлаас нь халах шийдвэрийг ЭМЯ сайд гаргасан бололтой. Учир нь, Н.Эрдэнэхүү эмч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй нэг үе хамт ажиллаж байсан, мөн Ж.Чинбүрэнгийн дараа ХСҮТ-ийн захирал болж байсан юм.